НӨАТ-ын буцаан олголт 10 тэрбум төгрөгөөр нэмэгджээ

НӨАТ-ын буцаан олголт 10 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Тодруулбал, 2018 онд  НӨАТ-аас улсын төсөвт 898 тэрбум төгрөг хуримтлагдсанаас 128.8  тэрбум төгрөгийн буцаан олголт өгсөн. Тэгвэл өнгөрсөн онд НӨАТ-аас 907 мянган иргэнд 139 тэрбум төгрөгийг буцаан олгохоор болсон талаар Татварын ерөнхий газраас мэдээлэв. Ингэснээр өмнө дурдсанчлан НӨАТ-ын буцаан олголтын хэмжээ 2019 онд 10 тэрбумаар нэмэгдэж байгаа юм.

НӨАТ-ын урамшууллын системийг Монгол Улс 2016 оноос нэвтрүүлсэн. Ингэснээр 2016 онд нийт 35.1 тэрбум төгрөгийн буцаан олголт иргэдэд өгсөн. Тэгвэл  дараа жил нь буюу 2017 онд энэ хэмжээ хоёр дахин нэмэгдэж 77 тэрбум төгрөг болсон. Дараа онд ч мөн хоёр дахин нэмэгдсэн байдаг.

Дашрамд дурдахад, НӨАТ-ын урамшууллыг энэ оны нэгдүгээр улиралд олгохыг холбогдох байгууллагаас мэдээлээд буй.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. хүн бүрт НӨАТ ийн 10% ийг буцаан олгож байя. Хороон дарга нарт 10 сая өгдөгөө болимоор байна. Шударга бус байна

    0 0 Хариу бичих