АНУ-ын Йелийн их сургууль, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн багтай хамтран уран бүтээлч Ё.Төгөлдөр, Г.Мөнхболор, Б.Бат-Эрдэнэ нар Булган аймгийн Тэшиг суманд нэгэн сонирхолтой төслийг 2019 оны долоодугаар сард хэрэгжүүлсэн.

Тус төслийн хүрээнд уран бүтээлчид археологийн судалгааны үйл явцыг газар дээр нь үзэж судалж, мэдээлэл авч, баримтжуулсны үндсэн дээр өөрсдийн бүтээлээ тууриваж, харин америк, монголын археологчид нь уран бүтээлчидтэй уулзаж ярилцаж тэдний бодол санаа, ажиллах арга барил зэргийг судалсан байна. АНУ-ын Йелийн Их сургуулийн профессор, нэрт монгол судлаач Уилльям Ханичёрч, Уилльям Гарднэр, Йелийн их сургуулийн профессор Бүрэнтогтохын Жаргалан зэрэг нийт 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй малтлага, лоборатори, судалгааны баг ажиллаж байгаль орчин цаг уурын өөрчлөлт, хүн судлалын чиглэлээр судалгаа хийдэг аж. Төслийн үр дүнд бий болсон бүтээлүүдээ уран бүтээлчид маань энэ удаад Art Space 976-д толилуулах ба дараа нь АНУ-д үзэсгэлэнгээ гаргах юм. Энэхүү төслийг АНУ-ын Төрийн Департментын STRAX хөтөлбөрөөс санхүүжүүлж, АНУ-ын ЭСЯ, Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоо хамтран хэрэгжүүлж байна.

"Бүтээлийн нуруу- Sierra of Creation" үзэсгэлэн өнөөдөр буюу нэгдүгээр сарын 20-нд "976" арт галерейд нээлтээ хийнэ.