“Үндэстний ТОЙМ” сэтгүүлийн шинэ дугаар хэвлэгдлээ

БНСУ-ын Bong Joon Ho найруулагчийн долоо дахь бүрэн хэмжээний бүтээл “Parasite” хэмээх уран сайхны кино дэлхий нийтийн анхаарлыг татаж байна. Энэ бүтээл Каннын наадмын гол шагнал, Алтан Бөмбөрцөг гэх мэт бүхий л том шагналуудыг авсаар одоо Оскарын бариандаа орохоор зэхэж байна. Тус кино нь Оскарын зургаан номинацад нэр дэвшээд байгаа юм. Ийнхүү дэлхий нийтийн анхаарлыг татаж буй киноноос монголчууд ч анхаарлаа холдуулсангүй. Яг одоо Монголын кино сонирхогчдын ярианы сэдэв энэ болоод байна. Ингэхдээ зөвхөн киноныхоо тухай ярих бус манай нийгэмд байгаа паразитуудыг тухайн кинонд гарч буй дүрүүдтэй адилтган хүүрнэж байгаа юм. Магадгүй тэр кинонд гарч байгаа шиг шимэгчид Монголоор дүүрэн байгаа болохоор тэр биз ээ. Монголд ил болон далд байдлаар шимэгчлэн амьдарч буй шимэгч олон бий. “Үндэстний ТОЙМ” сэтгүүл энэ удаагийн дугаараараа тэднийг онцоллоо.

Тоймч Х.Батсайханы “Шимэгч” хэмээх нийтлэлээс Монголд хэчнээн бүлэг шимэгч бусдыг бас төр засгаа шимэгчлэн амьдарч байгааг унших боломжтой. Мөн сэтгүүлч Б.Болор-Эрдэнийн “Халгаатай халамж” нийтлэл ч энэ тухай өгүүлэх болно. “Үндэстний ТОЙМ” сэтгүүлийн шинэ дугаарт эдгээр болон бусад сонирхолтой нийтлэлүүд багтлаа.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)