Засгийн газрын шийдвэрийн дагуу нийслэлийн гэр хорооллын 200 мянган өрхөд угаарын хий мэдрэгч төхөөрөмж суурилуулах ажлыг хэрэгжүүлээд байна.

Эхний ээлжийн 20,000 ширхэгийг айл өрхүүдэд тараасан бол  энэ долоо хоногт багтаан дараагийн ээлжийн 60,000 ширхгийг хүлээн авах юм.

Иймд угаарын хийн мэдрэгчийг зааврыг дагуу ажиллуулж, аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.