Экологийн цагдаагийн албанд мэргэжилтэн шалгаруулж авахаар Цагдаагийн байгууллага ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн Газрын 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 03 дугаар тогтоолоор цагдаагийн байгууллагын бүтцэд өөрчлөлт орж байгаа юм.  Экологийн цагдаагийн алба байгуулагдсантай холбогдуулан тус байгууллагад Газрын хөрс, газрын хэвлий, баялаг, ус, ургамал, агаар, ан амьтан хамгаалах, химич, эм зүйч, биологич зэрэг мэргэжилтэй иргэдийг ажилд авах юм байна.

Энэ талаарх мэдээллийг Цагдаагийн ерөнхий газрын 99099679, 96014149, 70191511 дугаарын утсаар тодруулж болох ажээ.