Улаанбаатар хотод өнөөдөр үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 12-14 градус хүйтэн байна.
Малчид,иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад өдөртөө хүйтний эрч сулавтар байна
Нэгдүгээр сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Алтайн салбар уулс болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 22-27 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын хөндийгөөр 16-21 градус, Эхийн голын Баян Бүрд орчим, цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 градус, бусад нутгаар 10-15 градус хүйтэн байна.