Ялалтын 75 жилийн ойн дурсгалын 3, 10, 25, 50 рублийн нэрлэсэн үнэтэй зооснууд гаргажээ.
Оросын Банк «1941—1945 онуудын Аугаа эх орны дайнд Зөвлөлтийн ард түмэн ялсаны 75 жилийн ой» гэсэн цуврал дурсгалын зоосыг үнэт ба үнэт бус металлаар цутган өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 29-нд гаргасан байна.
Цувралд 3 ба 25 рублийн нэрлэсэн үнэтэй мөнгөн зооснууд, 50 рублийн алтан зоос, 10 рублийн металл зоос оржээ.
