Финляндын нисэх буудал нохойд зориулсан бие засах газартай боллоо

Финляндын Хельсинк хотын нисэх онгоцны буудалд нохойд зориулсан бие засах газар нээгджээ. Онгоцны буудлын шинэ өргөтгөлд нэг өрөө байрлаж байгаа бол T2 терминалын төгсгөлд тэжээвэр амьтанд зориулсан тусгай бүсийг тохижуулж өгчээ. Ширэнгэн ойг санагдуулам тусгай өрөөг даралтат ус, хүрз, тусгай савны тусламжтайгаар байнга цэвэрлэн ариутгаж байх гэнэ. 

Жилдээ 10 мянга орчим нохой Хельсинкийн нисэх буудлаар дамжин өнгөрдөг тул ийм өрөө байгуулах шаардлагатай болсон гэж буудлын удирдлага хэллээ. 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)