Хятад Андерсэн

Юм бичих авьяастай нь багаасаа тодорсон Цао Вэньсюань 1974 онд Бээжингийн их сургуульд элсэн орж, хятад хэл, уран зохиолын мэргэжилтнээр дүүргэжээ. Өдгөө тус их сургуулийн профессор болсон зохиолч Бээжингийн зохиолчдын хороог удирдаж байна. 

Цао Вэньсюань анх 1979 онд хоёр өгүүллэгээ нийтлүүлж, хүүхэд залуусын уран зохиолд хувь нэмэр оруулсан залуу уран бүтээлчдэд олгодог шагнал хүртсэн бөгөөд 2004 онд Андерсэний нэрэмжит шагналд нэр дэвшиж байжээ. 

1988 онд хэвлүүлсэн “Сүрлэн байшин” роман нь нийт гурван зуун удаа, 10 сая гаруй хувь хэвлэгдэж нэг ёсны дээд амжилт тогтоосон юм. 

Цао Вэньсюань зохиолчийн хувьд бусдаас юугаар ялгагддаг вэ гэвэл өгүүлэмжийн суурь дүрслэл, байгалийн үзэмж, үйл явдал өрнөж буй дэвсгэрийг маш нарийн өгүүлэн дүрсэлдээгээ ялгаатай. Тэрээр нэг ярилцлагадаа “Орчин үеийн зохиолчид суурь дүрслэлийг төдийлөн ойшоодоггүй. Хүүхдийн зохиол гэхээр үйл явдал, үзэл санаанд нь илүү анхаардаг болжээ. Ийм хандлага баруунаас улбаатай” гэжээ. 

Хятадын уран зохиолын хувьд нарийн ширийн зүйлсийг ихэд анхаарч, суурь өгүүлэмжээр тухайн зохиолын өнгө будгийг тодорхойлдог онцлогтой. 

Цао Вэньсюанийн зохиолын баатрууд ихэвчлэн хүнд хэцүү хувь заяатай хүүхдүүд юм. Тарчигхан амьдралтай, зарим нь тахир дутуу энэ хүүхдүүд ганцаардал, гадуурхалтай тулж тэмцдэг. Түүнээс гадна зохиол бүтээл нь чин үнэнч хайр, хэн хэнээ гэсэн халуун дулаан сэтгэлээр бялхаж байдаг билээ. Ерөөсөө хүнлэг сэтгэлийг дээдлэн, бусдыг өрөвдөн хайрлахад сургадаг гэж хэлж болно.

Хятад хүүхдүүдийн хамгийн их уншдаг таван зохиол багтсан Цао Вэньсюанийн “Хүрэлхүү, Наранцэцэг хоёр” романыг тун удахгүй НЭПКО Кидс компаниас монгол хэлээр хэвлэн гаргах гэж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)

  1. Mongold mongoliin geh yum bna u dandaa l gadaad geed hutsaad bhiim

    0 0 Хариу бичих
  2. БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) WhatsApp: 157444437443

    0 0 Хариу бичих
  3. Хятадад амьдардаг монголчууд энэтхэг үхрийн мах иддэг юм байна лээ.

    0 0 Хариу бичих
  4. Uran zohiol, urlag gedeg ni hun,hunii mon chanar sain saihan nihjin setgel hair hundetgeliig bas muu muuhaig ni yalgaagui niigemd gargaj tavidag hil hyazgaargui ee buteel yum. Ene ertontsod orshij baigaa 7 milliard hun bugd biden shig baihgui ni todorhoi. Delhiin buh hunii 6 hunii neg ni hayatd hun , bichig usgiin 5000 myangan jiliin geeov soeltoi jeed bodohoor yum bodogdohgui baina uu? Zochin guai ta. Ongorsoniig onoodrt bodoj yum bolgond os honzon baidlaar handaad yaahav bizdee. Buural tuuhiin nugchaand bId ch zov zugeer baigaagui ee. mochoogoo ogdoggui bagaar bodohod hytad jinchdiig deeremdeh,alah ,hulgai ,deermees ehleed nileed yum bii. Zuv zugeer baigaagui l dee. Mongol zohiolchid gej onoo tsagt neg oligtoi yum garahaa bolisoon. Altan ueiinhniih ni zohiol buteel gadaadad hevlegdseen. Tend hun uzen yadlaa geed bi dagaad muu bolj bolohgui bizdee. Uhaan jaahan ch bolov telchiheesei gej heleh baina.

    0 0 Хариу бичих
  5. Нийтлэлч гээд байгаа энэ Бүсгүйн хэд хэдэн Нийтлэлийг уншихад голцуу Урд зүгийн Зохиолчидын бүтээлийг сонгож , Магтаж бахархасан өнгө аястай зүйлүүд бичиж байх нь сонин, Энэ Бүсгүй юуны тухай, Хэний тухай хэвлэн нийтлүүлэх нь энэ Бүсгүйн Эрх гэлээ ч хэрвээ л энэ Бүсгүйн судсаар Монгол цус, Зүрх сэтгэл нь Монгол гэсэн сэтгэлтэй байсан бол Монголын зохиолчид Яруу найрагчидынхаа Зохиол бүтээлээс Яагаад Бичиж Шүүмжилж нийтэлдэггүй нь гайхалтай, үнүй ядах даа Урд зүгийн Зохиолчидоо биш юмаа гэхэд Яагаад бусад Улс орны Зохиол бүтээлийн тухай бичдэггүй юм болоо, Монголчууд хэзээнээс , Өвөг дээдсээсээ эхлээд Урд зүгийнхэнд Тааламжгүй хандаж ирсэнийг ,хэлэх үү, Яагаад ч юм Монгол хүний Цусанд Урд зүгийнхэнийг Үзэн ядах үзэл нэвт шингэсэн байдгийг ч бодсон ч тэр, Уг нь манай Зохиолчид Яруу найрагчид бусад Орныхоноос тийм доогуур орох Бүтээл туурвилтай биш л баймаарсан, Манайхаас өөр Оронд Шүлэг зохиол, Яруу найргийн Наадам Болор цом шиг тийм Яруу найргийн тэмцээн зохиож, Ард түмэн нь шимтэн үздэг Улс орон байдаг гэдэгт бас л эргэлзээтэй,

    0 2 Хариу бичих
    • энэ бүсгүй гарал үүсэл нь тодорхой хятад Гэхдээ энэ зохиолыг нь уншаад үзвэл зөв үзэл суртлыг дэлгэрүүлэх бйаж магадгүй юм

      0 0