ОХУ-ын Ерөнхийлөгч энэ удаагийн бүрэн эрхийн хугацаа нь дуусахад 24.7 жил төрийн эрхийг барьсан байх болно. Ингэснээр тэрээр Зөвлөлт-Оросын удирдагчдаас 1927-1953 он хүртэл 26 жил төрийн эрхийг барьсан Сталины ард бичигдэх болно. Тэрээр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, Парламентын эрх мэдлийг нэмэгдүүлнэ гэдгээ зарласан. Энэ аргаараа 2024 оноос хойш ҮАБЗ-ийн тэргүүний хувиар улс орноо удирдвал албан ёсоор биш ч гэсэн бодит байдал дээр Сталинаас илүү олон жил эрх барьсан удирдагч болох юм.
