Улсын Дуурь, Бүжгийн эрдмийн театрын захиргаа, уран сайхны зөвлөлөөс мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд дурдсанаар, УДБЭТ нь дотоод шалтгааны улмаас хоёрдугаар сард төлөвлөгдсөн бүх тоглолтоо цуцалжээ.

Иймээс хэрвээ та УДБЭТ-ийн хоёрдугаар сарын хөтөлбөрөөс сонгон тасалбар худалдан авсан бол бусад саруудын тоглолтын тасалбараар солих эсвэл буцаах боломжтой юм байна.

Театрын үйл ажиллагаа гуравдугаар сараас эхлэн хэвийн явагдана гэдгийг мэдэгдэлдээ дурджээ.