09.00 цагт “Blue Sky” зочид буудалд 2021-2023 хэрэгжих Сүрьеэгийн төсөл боловсруулах хамтрагч талуудын зөвлөлдөх уулзалт болно.

10.30 цагт МҮОХ-нд Төрийн банкнаас Токио-2020 зуны олимпын Байт харвайны төрөлд өрсөлдөх 2 тамирчинд дэмжлэг олгоно.

11.00 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд “Эко эрин үндэсний төсөл”  ТББ-аас Монгол Улсын хөгжлийн шинэ үзэл баримтлалыг боловсруулж, хөдөө орон нутгийг хөгжүүлэх, Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийг асуудлыг шийдвэрлэх төслийн талаар мэдээлнэ.

11.30 цагт Улаанбаатар смарт карт компаниас нийтийн тээврийн “U-Money” карт хэрэглэгчдийн дунд сар бүр тохирол явуулж, мөнгөн урамшуулал олгох талаар мэдээлнэ.

14.00 цагт СТӨ-нд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан боловсролын салбарын удирдах ажилтнуудтай уулзана.

Төрийн ордонд

09.00 цагт БОХХААХҮЯ-наас Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулна.

10.00 цагт УИХ-ын чуулган хуралдана.

10.00 цагт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын “Нээлттэй мэдээллийн өдөрлөг” болно.

10.00 цагт “Ажлын байрны бэлгийн дарамтад өртсөөр, дуугүй суусаар байх уу” хэлэлцүүлэг болно.

11.00 цагт ШИНЭН-аас Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийн талаар мэдээлнэ.