Улсын хэмжээнд 1439 цэцэрлэг үйл  ажиллагаа явуулдаг. Үүний  910 нь төрийн өмчийнх, 529 нь хувийн өмчийнх байна. Тэгвэл СӨБ-д нийт 263.3 мянган хүүхэд хамрагдаж байгаагийн 225 мянга нь төрийн өмчийн цэцэрлэгт, 38.3 мянга нь хувийн өмчийн цэцэрлэгт хамрагдаж байгаа аж. Энэ нь 2018 онтой харьцуулахад хоёр мянгаар нэмэгдсэн тоо байна.

Ингэснээр улсын хэмжээнд цэцэрлэгийн нэг багшид ногдох хүүхдийн тоо 30 байгаа юм. Үүнийг нарийн тооцвол нэг багшид төрийн өмчийн цэцэрлэгийнх 31 хүүхэд, хувийн өмчийн цэцэрлэгийнх 26 хүүхэд ногдож байгаа аж.