Ерөнхий сайд асан С.Баярын "Жаран хоног “Жаран”-ы бутархай" номын хэлэлцүүлгийг Монсудар хэвлэлийн газраас зохион байгуулах гэж байна.

С.Баяр жар хоногийн турш саатуулагдах зуураа бичсэн улс төр нийгмийн амьдралын тухай өөрийн тэмдэглэл, дурсамжийг "Жаран хоног "Жаран"-ы бутархай" номдоо өгүүлсэн юм. Хэлэлцүүлэг Интерном номын дэлгүүрт болох аж.