"Токио 2020" олимпын тасалбарыг танилцууллаа

"Токио 2020" олимп, паралимпийн наадмын зохион байгуулах хороо лхагва гарагт наадмын тасалбарын загвараа танилцуулав. Спортын уралдаан тэмцээн, нээлт хаалтын нийт 59 тасалбар , паралимпийн 25 тасалбарын загвар гарчээ. Харин худалдан борлуулах ажил тавдугаар сард эхэлнэ.

Загварт куренай (хүрэн улаан), aй (индиго цэнхэр), фүжи ( ягаан), мацуба (нарсны ногоон навч) гэсэн дөрвөн өнгийг ашиглажээ. Эдгээр өнгийг баярын хувцасны загварт өргөнөөр ашигладаг бөгөөд Японы дөрвөн улирлын байгалийн өнгийг илэрхийлдэг аж.Тасалбарууд дээр мөн спортын уралдаан тэмцээнүүдийн албан ёсны дүрс логог хэвлэжээ.

Токио 2020-ийн хэвлэлийн төлөөлөгч Маса Такая хэлэхдээ, "Бид Токио 2020 тасалбарын загвараар бахархаж байна. Энд Японы уламжлал, ур чадварыг багтаасан. Үзэгчид эдгээр тасалбараар зөвхөн нэг удаа наадам үзээд зогсохгүй насан туршдаа нандигнан хадгална гэдэгт итгэлтэй байна" гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)