Өмнөд Солонгосын алдарт BTS хөвгүүдийн хамтлаг "Starbucks Korea" брэндтэй хамтарч бүтээгдэхүүн гаргах болсон тухайгаа мэдээллээ.

Хамтлагийн албан ёсны лого бүхий “Be The Brightest Stars” нэртэй бүтээгдэхүүний цуглуулгад хоёр шилэн аяга, iPad болон Laptop-ний даавуун гэр, түлхүүрний оосор зэрэг багтах аж. Мөн тус брэндийн бүтээгдэхүүн BTS-ийг илтгэх нил ягаан өнгөтэй гэнэ.

Бүтээгдэхүүн нэгдүгээр сарын 21-нээс хоёрдугаар сарын 6-ныг хүртэл Өмнөд Солонгосын Starbucks-ийн сүлжээгээр худалдаалагдана.