БНСУ-ын Засгийн газраас зээлийн хүүгийн дээд хязгаарыг буулгасны улмаас хувиараа зээл олгогч байгууллагууд бизнесээ хаахаа мэдэгдээд байна. Тухайлбал, улсдаа томоохонд тооцогдох "Апро Финанс" ББСБ нь зээлийн бизнесээ 2024 оны эцэс гэхэд бүрэн хаахаа болжээ.
2007 онд зээлийн хүүгийн дээд хязгаар жилийн 66 хувь байсан бол өдгөө 24 хувь болтол бууруулсан юм. Зээлийн өндөр эрсдэлтэй иргэдийн эцсийн найдвар байсан санхүүгийн байгууллагууд ийнхүү зах зээлээс шахагдсанаар иргэд хууль бусаар мөнгө хүүлэгчдэд хандах эрсдэлтэй аж.