Үхрийн махны хэрэглээгээр жилд нэг хүн 39,9 кг-ийн хэрэглээтэй Аргентин улс тэргүүлжээ. Гэтэл тус улс үхрийн махны үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэггүй. Жилдээ 3 сая тонныг л бэлтгэдэг байна. Хоёрдугаарт, жилдээ 12.7 сая тонн үхрийн мах үйлдвэрлэдэг, нэг хүн нь 26.1 кг үхрийн мах иддэг америкчууд орсон бол жилийн хэрэглээ нь 24.5 кг бразилчууд 10. 2 сая тонн мах үйлдвэрлэдэг гэнэ.
Үхрийн махны хэрэглээ нь амьдралын түвшин, хоолны соёл, махны үйлдвэрлэл зэргээс хамаарна. Монголын хувьд тодорхой судалгаа байхгүйгээс жагсаалтад багтсангүй. Гэхдээ монгол хүний жилийн махны хэрэглээг 70 кг орчим гэж үздэг.