Найман аймаг зудын өндөр эрсдэлтэй байгаа талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлсэн. Тодруулбал, Өвөрхангай, Архангай, Ховд, Говь-Алтай, Дундговь, Булган, Сүхбаатар, Хэнтий аймаг зудын өндөр эрсдэлтэй гэж үнэлэгдээд байна. Үүнтэй холбогдуулан зуд болох өндөр эрсдэлтэй 1000 өрхөд Монголын Улаан загалмай нийгэмлэгээс малын эрдэс тэжээл болон бэлэн мөнгөний тусламжи үзүүлэхээр болжээ.
Энэхүү тусламжийг дараах шалгуураар олгох юм байна.
Бэлэн мөнгөний тусламжийг Хаан банкаар дамжуулан ирэх сараас олгож эхлэх ажээ.