Японы гэрэл зурагчин Сүгияама Терүзогийн “Улаанбаатар 1983” гэрэл зургийн цомог, үзэсгэлэнгийн нээлт өчигдөр Монгол-Японы төвд боллоо.

Тус цомогт Сүгияама Терүзогийн 1983 оноос хойш Улаанбаатар хотод авсан 220 гэрэл зураг багтжээ. Одоогийн Улаанбаатар хотын 30 гаруй жилийн өмнөх өнгө төрх, барилга байшин, гудамж, хүн зоны аж амьдралыг уг үзэсгэлэнгээс тольдох боломжтой.

Мөн Сүгияама Терүзо цомогтоо Социалист Улаанбаатар хотыг Ардчилсан нийгмийн өөрчлөлт юу болгож хувиргасныг тодруулан харуулахыг оролдсон харьцуулсан зургууд оруулсан байна.