"Таван толгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэр нь жилд 60 мянган тн шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд одоогоор хоногт 3000 гаруй тн  түлшийг үйлдвэрлэж гэр хорооллын өрхүүдэд нийлүүлж байна.

Тэгвэл, Засгийн газраас дахин нэг шахмал түлшний үйлдвэрийг байгуулж ашиглалтад оруулахаар төлөвлөсөн тухай Эрчим хүчний сайд Ц:Даваасүрэн ярилаа. Байршлын хувьд одоогийн ажиллаж байгаа үйлдвэрийн зүүн талд барихаар болж хүчин чадлыг жилд 60 мянган тн түлш үйлдвэрлэх боломжтой байх аж. Мөн сайжруулсан шахмал түлшний технологийг сайжруулах ажил хийгдэж байгаа гэлээ. Ингэснээр ирэх өвөл гэхэд Улаанбаатарын утааг 70 орчим хувиар бууруулна гэж үзжээ.