"Дэлхийн мисс 2016" тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцсон А.Баярцэцэг жүжигчин мэргэжилтэй. "Марко Поло" цуврал, "Attrition" зэрэг гадны томоохон уран бүтээлүүдэд уригдан тоглосон А.Баярцэцэг энэ удаад спорт хувцасны Adidas брендийн сурталчилгаанд оролцож байна. Их Британид болж буй зураг авалтад түүний хамтрагчаар Өмнөд Солонгосын хөлбөмбөгийн шигээ багийн ахлагч, Пример Лигийн тоглогч Сон Хюн Мин ажиллаж байгаа тухай жүжигчин бүсгүй өөрийн цахим хуудсаар мэдээлжээ.
Өнгөрсөн арваннэгдүгээр сард болсон Флоренцийн “Олон улсын эмэгтэй кино уран бүтээлчдийн наадам”-аас А.Баярцэцэг "Хөх тавилан" киноны гол дүрээр Шилдэг жүжигчний шагнал хүртсэн юм.