Америк-Хятадын худалдааны гэрээг үзэглэв

18 сар үргэлжилсэн худалдааны дайндаа цэг тавих эхний шатны гэрээнд  АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, Хятадын Дэд Ерөнхийлөгч Ли Хэ нар гарын үсэг зурлаа. Доналд Трамп энэхүү гэрээ нь АНУ-ын эдийн засагт өөрчлөлт авчирна гэж мэдэгджээ. Харин Хятадын удирдагч гэрээ байгуулагдсан явдлыг ялалт гэж нэрлээд, хоёр орны харилцааг сайжруулахад туслах болно гэжээ. Эхний шатны гэрээний хүрээнд Хятад улс АНУ-ын импортыг 2017 оны түвшнээс 200 тэрбум доллараар нэмэгдүүлж, оюуны өмчийн хуулиа чангатгахаа амлав. Үүний хариуд АНУ Хятадын бараа бүтээгдэхүүнд оноосон татвараа хоёр дахин бууруулахаар тохиролцжээ.

Гэсэн хэдий ч гаалийн татварын хувь хэмжээ нь хэвээр байгаа нь цаашдын яриа хэлэлцээрт яаравчлан орох нэг шалтгаан болж байна.  Хоорондын худалдааны маргааныг богино хугацаанд шийдвэрлэх, аль нэг тал нь амлалтаа биелүүлээгүй тохиолдолд шийтгэх механизмыг бий болгохоор мөн уг гэрээнд заажээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)