ОХУ-аас долоон галт тэргийг Монголд нийлүүлжээ

Хойд хөршийн" Брянск"-ийн үйлдвэрийн 2ТЭ25КМ гэдэг 6.5 мянган тн ачаа чирэх хүчин чадалтай нийт долоон уурын галт тэргийг  "Трансмашхолдинг" компани Монголд нийлүүлжээ.

Эхний хэсэг нь энэ сарын 9-нд, үлдсэн нь 10-нд Улаанбаатарт ирсэн тухай "Сделано у нас" сайтад мэдээлсэн байна. Уг сайтад мэдээлснээр, тэдгээр уурын галт тэргийг Монголын цаг уурт тохируулан өөрчлөн сайжруулсан гэжээ. Тухайлбал, тоосны нэмэлт хамгаалалт, агаар шүүгчийн шинэ систем, дизель- генераторыг хянах орчин үеийн микропроцессор зэргийг суурилуулсан аж. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Дизель зүтгүүр юм уу?

    0 0 Хариу бичих