Хамгийн анх 1967 онд Нью-Йорк хотноо нээгдсэн “Хэрэглээний цахим төхөөрөмжийн CES” үзэсгэлэн уламжлал ёсоор нэгдүгээр сарын эхэнд хаалгаа нээлээ.
Анхандаа зөвхөн Хойд Америкийн зах зээлд чиглэж байсан энэ үзэсгэлэнд одоо олон улсын корпорациуд оролцож шинэ бараа бүтээгдэхүүнээ дэхий нийтэд танилцуулдаг болсон. 2020 онд анхаарал татах хамгийн шилдэг 16 бүтээгдэхүүнийг BusinessInsider компанийн шинжээчид танилцууллаа.
Шилдэг телевизор: Samsung Q950TS 8K QLED TV
Samsung компани “CES 2020” үзэсгэлэнд шинэ үеийн 8К телевизорыг танилцууллаа. Дэлгэц нь дадал болсон хүрээгүй байв. Үйлдвэрлэгчийн хэлснээр, QLED дэлгэц нүүрэн талын бүх талбайн 99 хувийг эзэлжээ.
Шилдэг нөүтбук: Lenovo ThinkPad X1 Fold
ThinkPad X1 Fold төхөөрөмж нь 13,3- инчийн OLED дэлгэцээр тоноглогдсон бөгөөд талуудын харьцаа нь 4:3, шийдэл нь 2048 × 1536 пиксель болжээ. Төхөөрөмж оны дундуур худалдаанд гарна, үнэ нь $2499 доллар байх бололтой.
Шилдэг ухаалаг утас: Samsung Galaxy Note 10 Lite ба S10 Lite
Samsung Electronics уг үзэсгэлэнд Galaxy S10 Lite болон Galaxy Note10 Lite загваруудаа танилцуулжээ. Шинэ төхөөрөмжүүд нь камерын дэвшилтэт боломж, нэрийн цахим үзэг S Pen, багтаамж сайтай зай зэргээр тоноглогдсон, боломжийн үнэтэй ажээ.
Шилдэг төхөөрөмж: Ухаалаг цаг Suunto 7
“CES 2020” үзэсгэлэнгийн хүрээнд Финляндын Suunto компани Google-ийн Wear OS баазын суурин дээр бүтээсэн анхны смарт-цагийг танилцуулжээ. Загвар нь Suunto 7 нэр авсан ба 24/7 дэглэмээр өөрийн байдлыг хянах гэсэн тамирчдад зориулагдсан байна. Цаг нь металл эх биетэй, AMOLED дэлгэц нь 1.39 инчийн хэмжээтэй бөгөөд 454×454 пикселийн шийдэлтэй.
Тоглоомын шилдэг төхөөрөмж: Alienware Concept UFO
Alienware компани “CES 2020”-д ер бусын төхөөрөмж танилцуулсан нь Nintendo Switch-ийн хорхойтнуудад таалагдах нь лавтай. Арав дахь үеийн Intel-ийн процессор дээр ажилладаг Concept UFO нэртэй ширээний авсаархан компьютер Windows 10 системийг ашигладаг ажээ.
Гэр ахуйн төхөөрөмж: Ухаалаг цоож August Wi-Fi Smart Lock
August Home компанийн шинэ ухаалаг цоожууд нь Apple HomeKit-тай төгс зохицохоос чадахаас гадна Siri-д бас туслах үүрэгтэй. Мөн бөгөөд бусад системүүдтэй интеграцлах боломжтой Z-Wave холбооны протоколыг ашигладаг гэнэ.
Галын өрөөний шилдэг төхөөрөмж: Ундаа хөргөгч Juno Chiller
Америкийн стартап Matrix Industries хөргөх сонирхолтой төхөөрөмжийг танилцуулав. Фреон хий, бүлээсгэх хоолойнууд зэргийн нүсэр зохиомжгүй шингэн хүнс хөргөгч 2020 онд эрэлттэй төхөөрөмжид тооцогдоно.
Ариун цэврийн шилдэг төхөөрөмж: Шүдний сойз Colgate Plaqless Pro
Гэр ахуйн авсаархан төхөөрөмж: Samsung Cube Refrigerator хөргөгч
Samsung Cube Refrigerator хөргөгчийн шинэ шугам нь: Wine, Beer, Beauty гэсэн гурван загвараас бүрэлдсэн ба янз бүрийн өнгөтэйгээр хийгджээ. Сайн хөргөхөөс гадна бараг дуу чимээ гаргахгүй.
Дасгалын төхөөрөмж: NURVV Run ухаалаг улавч
Ухаалаг улавч нь 32 үзүүлэлтээр алхааны урт, гүйлтийн давтамж зэргийг смартфонд дамжуулна.
Дууны шилдэг панель: TCL Alto 9+
Alto 9 Plus нь сабвуферын хамт ашиглагдах ба үнэ болоод хэзээ худалдаанд гарах нь тодорхойгүй.
Шилдэг өсгөгч: Belkin Soundform Elite
Шилдэг чихэвч: Technics EAH-AZ70W True Wireless
“ CES2020” дээр Panasonic компани ухаалаг чихэвч танилцууллаа. Компанийн түүхэнд анхны утасгүй Bluetooth чихэвч EAH-AZ70W-ийг Technics брендийн нэр дор гаргажээ.
Шилдэг автомашин: Fisker Ocean SUV
Fisker компани дахин боловсруулсан материалаар Ocean нэртэй цахилгаан машин бүтээснээ танилцууллаа. Бүхээг дээрээ нарны зай байрлуулсан уг машин жилд 1600 км замыг туулах нэмэлт цахилгаан эх үүсвэрийг гаргах ажээ.
Шилдэг камер: Insta360 One R
One R нь энэ оны хамгийн ер бусын экшн– камер болж байна. One R нь тус тусдаа зайн, процессорын, камерын гэсэн гурван блокоос бүрэлдэнэ.