Европын бие даасан байгууллага Euro NCAP өнгөрсөн оны хамгийн хамгийн аюулгүй машинуудыг нэрлэлээ. Жагсаалтыг гаргахдаа краш-тестийн арга ашиглажээ.

“Гэр бүлийн том оврын” гэсэн ангилалд Tesla Model 3 болон BMW 3-Series гэсэн хоёр загвар нэрлэгджээ. Tesla Model 3 загвар мөн цахилгаан машины ангилалд тэргүүлсэн байна. “Гэр бүлийн бага оврын” төрөлд Mercedes-Benz CLA суудлын тэргийг аюулгүй гэж үзлээ.

Бага оврын суудлын тэрэг ангилалд Renault Clio болон шинэ үеийн Audi A1 загвар тэргүүлжээ.