БНХАУ-ын Хэйлонжиан мужийн Харбин хотноо жил бүр болдог цас, мөсөн урлагийн фестивальд Монголын уран бүтээлчид амжилттай оролцон түрүүлжээ.
Фестиваль Харбин хотын “Sun Island International Snow Sculpture Art Expo park”-т энэ жил 25 дахь удаагаа болж байна. Энэ жилийн фестивальд дэлхийн 10 улсын 25 баг оролцсоноос Монгол уран бүтээлчид “Биднийг авраач” нэртэй байгаль хамгааллын сэдэвтэй бүтээлээрээ түрүүлсэн байна. Манай багийн урласан хөшөөнд Австрали тивийн түймрийн хохирогч болж буй коала буюу уутат баавгайг дүрсэлсэн аж.



