Гадаадад байгаа Монгол иргэдийн тоог хилийн хөдөлгөөний мэдээллээр нэгтгэнэ

Улсын хэмжээнд явагдаж буй 2020 оны Хүн ам, орон сууцны ээлжит тооллого дуусахад хоёр хоног үлдээд буй. Өнөөдрийн байдлаар хүн ам, орон сууцны тооллого түүврийн байдлаар 70 хувьтай байгаа аж.

Хүн амын тооллогыг хүн ам, өрхийн мэдээллийн сан дээр тулгуурлан явуулж байгаа талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн. Өөрөөр хэлбэл, манай улсад нийгмийн даатгалын, халамжийн, хил гаалийн, шүүх, цэргийн, хорих ангийн гэх мэтээр мэдээллийн 53 дэд сан бий. Үүн дээрээ тулгуурлан хүн амаа тоолж байгаа нь бүртгэлийн арга аж. Мөн хүн амын 10 хувийг түүж тооллогод хамруулж байгаа юм байна. Энэ нь мэдээллийн сангуудын мэдээлэл хэр зэрэг бодитой эсэхийг нэг талаар тулгаж байгаа байдал гэнэ.

Тэгвэл гадаадад байгаа Монгол иргэдийг хилийн хөдөлгөөнөөр буюу хилээр гарсан, орсон мэдээлэл дээр түшиглэн тоог гаргадаг. Мөн хүн ам, өрхийн үндсэн суурь мэдээллийн сангаар гаргаж байгаа юм байна. Түүнчлэн түүвэрлэн авч буй 10 хувь дээр ч тухайн өрхөөс гадаадад суугаа иргэдийг тоо, мэдээллийг авч байгаа аж. Гадаадад гэрээт ажилчид, ажилтнууд гаргаж буй газруудын бүртгэл мэдээлэл, мөн гадаад улс орнуудад суугаа өөрийн улсын ЭСЯ, консулын газруудын бүртгэл мэдээлэл дээр тулгуурлан түүвэрлэн авдаг байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)