2019 онд тахиа тэжээлтээр БНХАУ тэргүүлсэн бөгөөд 4.9 тэрбум тахиатай хэмээн нэрлэгдсэн байна. Хятад өмнөх жилд 529 тэрбум өндөг үйлдвэрлэсэн гэсэн нь АНУ-ынхаас тав дахин илүүтэй байлаа.
Нийт 2.2 тэрбум тахиатай гэх Индонези чансааны хоёрт байгаа бол гуравт бичигдсэн АНУ нийтдээ 1.9 тэрбум тахиатай. АНУ-д гурван жилийн өмнө 106.7 тэрбум өндөг үйлдвэрлэжээ.
АНУ-ын ХАА-н яамны мэдээгээр хамгийн олон тахиатай муж нь Айова гэнэ.

Дээрх мэдээллийг харахад тахианы үржил нь хүн амын тоог дагаж байна. Хаана хамгийн олон хүнтэй тэнд олон тооны тахиатай аж. Үйлдвэрлэлийн зорилгоор үржүүлсэн дэгдээхэй нь
Сүүлийн хэдэн жилд дэлхий даяар тахианы мах үйлдвэрлэл нь гахайн махнаас давсан байна. Харин тахианы махны хэрэглээгээр Израиль дэлхийд тэргүүлдэг. Израйлын нэг иргэн жилдээ 64.9 кг тахианы мах хэрэглэнэ.