Японы Үндэсний цаг уурын агентлаг Хонсю арлын зүүн хэсэгт 5.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэн тухай мэдээлэв. Газар хөдлөлтийн голомт нь Ибараки мужид газрын гадаргаас 50 км-ийн гүнд болжээ. Ойролцоох Точиги, Чиба, Фукушима мужийн оршин суугчид чичирхийлэл мэдэрч байсан гэв.

Одоогоор ноцтой хохирол учирч, хүмүүс гэмт бэртэж тухай мэдээлэл ирээгүй байна. Мөн далайн түвшин онцгой хэмжээнд хүртэл нэмэгдээгүй тул цунамигийн аюул зарласангүй.