10.30 цагт “Үндэсний мэдээллийн төв” ахмадууд өөрсдийн санаачилгаар тэтгэвэрийн зээлийг тэглэх, байгалийн баялагийн тэгш шударга хуваарилалтын төлөө асуудлаар түр хороо байгуулж тэмцэхээр болж байгаа тухай мэдээлэл хийнэ.
11.00 цагт Hийслэлийн цагдаагийн удирдах газраас 2019 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайланг иргэд, олон нийтэд танилцуулах хурал нийслэлийн Иргэний танхимд болно.
11.00 цагт сэтгүүлчийг тагнаж чагнасан гэх асуудал, эрүүгийн хуультай холбоотой асуудлаар “Пума имприал” зочид буудлын хоёр давхрын хурлын танхимд МСНЭ-ээс мэдээлэл хийнэ.
14.00 цагт ХХААХҮЯ-наас Зөгийн аж ахуйг дэмжих ажлын хүрээнд Зөгийн гэр сэмж олгох ажиллагаа болно.