Антонио Ла Кава гэх Итали дунд сургуулийн багш эр гурван дугуйтай хөсөг тэрэг ашиглан явдаг номын санг хүүхэд багачуудад зориулан ажиллуулах болжээ.
Тэрбээр долоо хоног бүр тогтмол номын сангаа жолоодон Италийн Гарагусо мужийн Базиликата тосгоны хүүхдүүдийг номд дурлуулж чадсан байна. Түүний номын санд ихэвчлэн хүүхдийн ном, зохиолууд байдаг аж.
Антонио Ла Кава 42 жил дунд сургуульд багшилсан бөгөөд эцэст нь 1000 гаруй номтой явуулын номын сангаа ажиллуулах болж, хүүхдүүдэд ном ярьж өгөхийг хажуугаар зохиол бичих мөрөөдлөө биелүүлсэн байна.