Филиппинд Таал галт уул идэвхжлээ

Филиппиний арлуудын нэг дээр орших Таал галт уул өчигдрөөс идэвхжиж, өнөө өглөөнөөс халуун хайлмаг оргилуулах болжээ. Энэ байдал хэдэн цаг, магадгүй хэд хоног үргэлжлэх магадлалтай гэдэг мэдээллийг мэргэжлийн хүмүүс хэлж байгаа аж.

Таал галт уул нь нийслэл Манила хотоос өмнө зүгт 70 км-т оршдог. Одоогийн байдлаар халуун хайлмагийн оргилох байдал сул байгаа бөгөөд оргилж эхлэхийн өмнө маш хүчтэй дэлбэрч, үнс нурам тэнгэрт цацсан байна. Үүний дараа нүүлгэн шилжүүлэх ажиллагааг яаралтай зохион байгуулж 8000  гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ.

Таал галт уул нь идэвхжлээрээ улсдаа хоёрдугаарт ордог. 450 жилд 34 удаа дэлбэрч байжээ.    


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)