Өнгөрсөн Баасан гарагт Вашингтон хотод уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг жагсаал болсон. Уг жагсаалыг жүжигчин Жэйн Фонда зохион байгуулсан ба жагсаалд "Жокер" киноныхоо дүрээр "Алтан бөмбөрцөг" наадмын шилдэг эрэгтэй жүжигчнээр тодроод удаагүй байгаа Хоакин Феникс, мөн жүжигчин Мартин Шийн нар оролцсон юм.

Жагсаалд нийт 300 орчим хүн оролцож, уур амьсгалын өөрчлөлтөнд нөлөөлж буй хүчин зүйлс, эдгээрт нөлөөлж буй эрх мэдэлтнүүд, албан тушаалтнуудын эсрэг дуу хоолойгоо нэгтгэсэн байна.

Жагсаалын үеэр цагдаагийн ажилтнууд 147 хүнийг баривчилж, саатуулсан ба баривчлагдсан хүмүүс дунд Хоакин Феникс, Мартин Шийн нар байсан гэж эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Одоогоор жагсагчдад оноох шийтгэл тодорхойгүй байгаа аж.