Толгойт, МҮОНРТ-ийн орчмын агаар бохирдолтой байна

Улаанбаатар хотын хэмжээнд агаарын чанарыг хянах 15 харуул ажиллаж байгаа бөгөөд 15 минут тутамд 3-6 үзүүлэлтийг хэмжиж, Agaar.mn цахим хуудсаар тасралтгүй мэдээлж байгаа. 

Тэгвэл Agaar.mn цахим хуудсанд мэдээлснээр өнөөдөр 08.00 цагийн байдлаар нийслэлийн гурван цэгт агаар хэвийн гэж гарчээ. Харин Толгойт, МҮОНРТ, 1 дүгээр хороолол орчмын агаар бохирдолтой, Нисэх, Амгалан,  Бөхийн өргөө, Баруун 4 зам, 100 айл орчмын агаар бага бохирдолтой гарчээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)