Дэлхийн 2-р дайны үеийн тэсрэх бөмбөг илэрсэн тул Германы Дортмунд хотын иргэдийг нүүлгэн шилжүүлж байна. Эхний ээлжинд 14 мянга орчим оршин суугчийг нүүлгэх аж. Мөн Дортмундын төмөр замын гол станцыг хаажээ. Орон нутгийн удирдлагуудын хэлж байгаагаар энэхүү нүүлгэн шилжүүлэлт нь хотын түүхэн дэх хамгийн том шилжилт хөдөлгөөн юм.

WDR телевизийн мэдээлснээр газар шорооны ажлын явцад хоёрдугаар дайны үед хамаарах хоёр тэсрэх бөмбөг олж, аюулгүй болгожээ. Дахин хоёр бөмбөгийг авахаар аврагчид ажиллаж байна. Эдгээр зэвсэгийг дайны үеийн агаарын бөмбөгдөлтөөс үлдсэн гэж үзэж байгаа юм.

Өнгөрсөн жил Кёльн хотод мөн дайны үеийн тэсрэх бөмбөг дэлбэлсэнтэй холбогдуулан 6500 хүнийг нүүлгэн шилжүүлж байв.