Дэлхийн хамтын нийгэмлэгт өгөх татвар шимтгэлээ төлөөгүй долоон улс Ерөнхий ассамблейд санал өгөх эрхээ хоёр жилээр хасуулж байна.
Эдгээр улсуудын тоонд Венесуэл, Гамби, Йемен, Лесото, Ливан, Тонга, Төв Африкийн Бүгд Найрамдах улсууд багтаж байгаа юм. Энэ тухай ням гарагт НҮБ-аас мэдэгдэл гаргаж албан ёсны цахим хуудсандаа байрлуулжээ.
Энэхүү шийдвэрийг НҮБ-ын дүрмийн 19 дүгээр зүйлийг үндэслэн гаргажээ. Энд " Гишүүн орны өр төлбөрийн хэмжээ өмнөх хоёр жилийн хугацаанд төлсөн шимтгэлийн хэмжээтэй тэнцэх буюу түүнээс давсан тохиолдолд Ерөнхий Ассамблейд санал өгөх эрхээ хасуулна" гэж заасан байдаг.