10.00 цагт Нийслэлийн Хэвлэл, мэдээллийн төвд НОБГ, НМХГ-аас сайжруулсан шахмал түлшний хэрэглээний талаар мэдээлнэ

11.00 цагт Нийгмийн даатгалын ерөнхий газрын 701 тоот өрөөнд НДЕГ-аас “2020 оноос мөрдөгдөж эхэлсэн нийгмийн даатгалын тухай хуулиудад орсон нэмэлт, өөрчлөлтүүд”-ийн талаар нэгдсэн мэдээлэл өгнө.

11:00 цагт ЦЕГ-ын ХМТ-ийн "Мэдээллийн танхим"-д /НЦУГ-ын 107 тоот/ Монгол банк, Монголын банкны холбоо, Мөрдөн байцаах албанаас Залилах гэмт хэргийн нөхцөл байдал, энэ төрлийн ГХУС чиглэлээр зохион байгуулж буй "Ятгах тусам нягтал" аяны талаар тус тус мэдээлэл хийнэ. Хэвлэлийн хуралд Монголбанкы Олон нийтийн боловсрол мэдээллийн төвийн захирал Б.Одонтунгалаг, Монголын Банкны холбооны гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат нар оролцоно.

12:00 цагт Эрүүл мэндийн сайд болон холбогдох албаны хүмүүс удахгүй ашиглалтад орох Сонгинохайрхан дүүргийн жишиг нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцана.

14.00 цагт Нийслэлийн Иргэний танхимд Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсээс олон нийтэд 2019 оны ажлын тайлангаа танилцуулна.