Ямар ч хатуу чанд шаардлагатай эцэг байсан ач зээ нарынхаа хувьд хамгийн уян зөөлөн нэгэн болж хувирдаг. Үрийнхээ үрсийн хайранд умбаж яваа олны танил өвөө нарын зургаас сонирхуулья.

1. Өнөр бүлийн өвөө Снуп Догг

Сахилгагүй репперийг тансаг машин, үзэсгэлэнт бүсгүйчүүлтэй клипээр нь олон нийт хүлээж авдаг. Үнэн хэрэгтээ Снуп Догг тун сайн өвөө гэнэ. Хоёрыг ачтайгаа авхуулсан хайр татам зургуудаа олон нийтийн сүлжээнд байршуулах дуртай.

2. Тилль Линдеманн зээ хүү Фрицийн хамт

Рок домог Тилл Линдеманн 22 настайдаа ганц бие эцэг болжээ. Охин Нелийг бие даан өсгөж насанд хүртэл нь ахин гэрлээгүй. Хоёрдахь гэрлэлтээс нь охин Мария Луиза мэндэлжээ. Харин 2007 онд хөгжимчин өвөө болжээ. Түүний зээ хүү Фриц Фидель бол Раммштейн жинхэнэ шүтэн бишрэгч юм.

3. Николас Кейж, ач хүү Лучиан

Жүжигчин, продюсер Николас Кейж хоёр хүүхдийн өвөө. 2014 онд анхны ач хүү Лучиан нь төрсөн бол 2016 онд Сорин мэндэлжээ. Кейж ач, зээ нартайгаа холбоотой байхыг эрмэлзэж, санхүүгийн хувьд байнга туслаж дэмждэг аж.

4. Кид Рок, ач охин Скай

Кид Рок дөнгөж 43 настайдаа өвөө болжээ. Скай төрсний дараа хөгжимчин томоожиж элдэв асуудалд хутгалдахаа болив. Рок ач охиноо бишрэн дээдэлдэг аж. Хөгжимчин эр ач охинтойгоо Диснейланд руу аялж, байнга сонирхолтой өвөрмөц бэлэг барьсан зургаа олон нийтийн сүлжээнд хуваалцдаг.

5. Жим Керри, ач хүү Жексон

Холливудын алдарт инээдмийн жүжигчин 48 настайдаа өвөө болжээ. Керри ач хүүгээ төрсөн явдлыг амьдралынхаа хамгийн том баяр баясгалан гэж үздэг. "Нэг өдөр би ачтайгаа тоглож байгаад түүнгүйгээр би яаж амьдарч байсан юм бол гэж бодсон" хэмээн жүжигчин өөрийн твиттертээ бичжээ.

6. Залуу өвөө Эдди Мерфи

Эдди Мерфи бол олон хүүхдийн эцэг. 4 хүү, 6 охинтой  Мерфи саяхан өвөө болжээ. 2019 оны долдугаар сард түүний бэр амаржиж Иви Исла хэмээх охин төрүүлжээ.

7. Гурван хүүхдийн өвөө Том Хэнкс

Том Хэнкс бол 3 ачийн халамжит өвөө юм. Том хүү Колинээс 2 дур булаам ач охинтой бол бага хүү Четтээс 3 настай ач хүүтэй. Хүүхдүүд бүгд Хэнкст хайртай, түүнийг хамгийн халамжтай өвөө гэж хэлдэг.

8. Стингийн ач хүү

Шоу бизнесийн өөр нэг том од Стинг 6 хүүхэд, 4 ач зээтэй. Дуучин өөрийгөө муу аав байсан ч сайн өвөө болсон гэдэг. “Би ааваасаа илүү хариуцлагатай өвөө болсон. Би бүх хүүхдүүддээ хайртай. Рок од байсан бол одоо сайн өвөө болсон" гэж хөгжимчин нэгэн ярилцлагадаа дурсжээ.

9. Төгс өвөө Харрисон Форд

Харрисон Форд 3 ач, зээтэй. Холливудын хамгийн үлгэр жишээч өвөө завгүй зураг авалтынхаа хажуугаар гэр бүлдээ үргэлж цаг зав гаргадаг. Тэд хамтдаа буяны зоог, нийгмийн арга хэмжээнд оролцож, аяллаар явдаг.

10. Чарли Шин, ач охин Луна

Чарли Шин 47 настайдаа өвөө болжээ. 2013 онд түүний ач охин Луна мэндэлсэн юм. Жүжигчин өвөө болсноосоо хойш их өөрчлөгдөж, амьдрал нь "өмнө" ба "дараа" гэж хуваагдсаныг хүлээн зөвшөөрдөг.

11. Шон Бин

Их Британийн царайлаг эр Шон Бин 5 удаа гэрлэсэн. Жүжигчин 3 охинтой бөгөөд 2015 онд дунд охин Молли нь төрж түүнийг анх өвөө болгов. 2 жилийн дараа ууган охин Лорин хоёр дахь зээ хүүг нь төрүүлжээ.

12. Пирс Броснан, ач охин Марли Мэй

Супер тагнуулч Жеймс Бондын дүрээр алдаршсан жүжигчин Пирс Броснан 5 хүүхэд, 3 ач зээтэй. Тэрээр анх 44 настайдаа өвөө болжээ. Броснаны хамгийн хайртай ачийг Марли Мэй гэдэг. Өвөө, охин хоёрын гайхалтай агшнууд инстаграм хуудсанд нь дүүрэн бий.

13. Дейв Батиста