Тэтгэврийн зээлийг тэглэх хуулийн төслийг өнөөдөр хэлэлцэнэ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг өнгөрсөн даваа гарагт Баялгийн өгөөжийг ахмадуудад хүртээж, тэтгэврийн зээлийг тэглэх хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан билээ. Уг хуулийн төслийг УИХ дахь МАН-ын бүлэг дэмжсэн бөгөөд өнөөдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх юм.

Үүнээс гадна Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Засгийн газраас өргөн барьсан Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.

Мөн УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төсөл Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг зургаан асуудал хэлэлцэх юм байна.

Түүнчлэн УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнөөдөр хуралдах бөгөөд хэлэлцэх асуудал нь одоогоор тодорхойгүй байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. 6 саяас дооших зээлийг тэглэе гэсэн яриа зөв шүү.15 саяын 6 саяыг нь хүүтэй нь тэглэхэд болно ш дээ.Бас бусад ахмадууд.эх орноо бодоо

    0 0 Хариу бичих
  2. Хөгшчүүдээ ялгахгүй бүгдэд мөнгө өгөх хэрэгтэй

    0 0 Хариу бичих
  3. ХЭДЭН ХӨГШЧҮҮЛИЙН ЗЭЭЛИЙГ ТЭГЛЭХ ХУУЛЫГ ДЭМЖИХ БАЙЛГҮЙДЭЭ

    0 0 Хариу бичих