“Модод бол сүм хийд” гэж Германы философич, яруу найрагч Херман Хессе хэлсэн байдаг. Энэ бол зөвхөн нэг жишээ нь юм. Маш олон яруу найрагч, зохиолч, гүн ухаантнууд моддын сүр хүч, ид шид, ер бусын шинж байдлын талаар хүүрнэн, өгүүлсэн нь бий.
Уран бүтээлчид “Бид мододтой ярилцаж бас тэднийг сонсож чадна. Байгаль бол бидний жинхэнэ гэр орон” гэсэн санааг ихэвчлэн бүтээлдээ илэрхийлдэг. Нэг үгээр мод бол уран зохиол дэх бас нэгэн дүр юм.
Хүний амьдралын олон үетэй тэнцэх дунджаар 500-1000 жил насалдаг модод өнгөрсөн, одоо, болоод ирээдүйн амьдралын санах ой доо хадгалан үлдээдэг тухай олон ном, зохиол, баримтат бүтээлүүдэд өгүүлэх нь бий. Мод бидний дэргэд буй чимээгүй оршдог хэрнээ бүхнийг мэдэгч агуу бөгөөд амьд биет юм.
Орчин үед байгалиар сэтгэл зүйгээ анагаах, сэтгэл гутралаа эмчлэх аргууд олноор дэлгэрэх болсон. Харин сүүлийн үед инстаграмд “#treesofinstagram, #lovetrees” гэсэн хаштагууд трэнд болоод байгаа ажээ.
Мөн Япон улсад ой модонд алхах, банны өрөөгөө байгальд байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх загвартайгаар өөрчлөх зэрэг нь тэдний эрүүл амьдралын нууц болоод байгаа гэнэ. Модод танд хэрхэн эрүүл, аз жаргалтай амьдрахыг заах болно. Үүний тулд байгальд гар, моддын чимээг сонс хэмээн зөвлөж байна.