Индонезийн агуйгаас 44 мянган жилийн өмнөх анчдын зураг олджээ

Австрали, Индонезийн эрдэмтдийн хамтарсан судлаачдын баг Индонезийн Сулавеси арал дээрх агуйгаас маш эртний сүг зургууд олж илрүүлжээ. Шохойн чулуун агуйгаас олдсон эдгээр зургийг 44 мянган жилийн өмнөх он цагт хамаатуулан үзэж байгаа аж. Уг зурагт араатан болон ан амьтдыг агнаж хүнийг дүрсэлсэн нь ийм өгүүлэмж бүхий хадны зургийн хамгийн эртний дурсгалын нэг болох талаар эрдэмтэд онцолжээ. Агуйн ханан дахь зурагт арлын уугуул иргэд олс, жад зэргийг ашиглан гахай, гөрөөс зэрэг ан агнаж байгааг тодорхой дүрсэлсэн байна.
Өнөөг хүртэл амьтдын шинж чанарыг харуулсан хамгийн эртний хадны урлаг нь Герман дахь агуйгаас олдсон 40 мянган жилийн өмнөх дурсгал байв. Индонезийн агуй зураг нь хүний ​​оюун санааны хамгийн эртний нотолгоог гаргаж өгсөн гэж дээрх судалгааны багийн гишүүн, Австралийн Гриффитийн их сургуулийн археологич Адам Брумм хэлжээ. Энэхүү судалгааг Индонезийн Археологийн үндэсний судалгааны төв, Макассар хотын соёлын өвийн эрдэмтэдтэй хамтран хийжээ.


 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)