Шахмал түлшийг НӨАТ-аас чөлөөлнө

Сайжруулсан шахмал түлшний үнийг түүхий нүүрсний үнээс хэтрүүлэхгүй байх, түлшний эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэртэй байдлыг хангах зорилгоор нэг тонн тутмын үнийг 150 мянган төгрөгөөр тогтоосон. Гэвч түлшийг НӨАТ тооцсон өртгөөр борлуулахад нэг тонн нь 165 мянган төгрөг буюу тонн тутамд 15 мянган төгрөг нэмэгдэхээр байгаа юм. Энэ нь иргэдийн худалдан авах чадварыг бууруулж, амьжиргаанд нь сөргөөр нөлөөлнө гэж үзжээ. Тиймээс “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрлэсэн сайжруулсан шахмал түлшийг Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Одоогийн борлуулж байгаа үнээс 40% хямд борлуулахад цаанаа ашигтай ажиллах боломжтой бизнес. Үнэгүй нүүрс, татваргүй үйл ажиллагаатай газар заавал ханасан өндөр үнээр шахмал түлшээ борлуулж ард түмнээ шулах нь арай хэтэрхий. Энэ шахмал түлшээр хэн гээч албан тушаалтан баяжиж байдгийг олохсон?!. Энэ үйлдвэрлэлийн үйл ажиллагааг шилэн болгохыг шаардацгаая!!!.

    0 0 Хариу бичих
  2. Түүхий эдээ үнэгүй авна, татвараас чөлөөлөгдөнө, өрсөлдөгч байхгүй байж нийлүүлэлт байхгүй ажилчдаа цалин өгөхгүй муу зохион байгуулалт мeнeжмeнттэй газар

    0 0 Хариу бичих