Малайз. 2019. XII сар

АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама Петалинг-Жай хотноо болсон Obama Foundation гэх буяны сангийн бага хуралд оролцжээ.
Их Британи. 2019. XII сар

Портсмут дахь Тэнгисийн цэргийн музейд 120 настай Зул сарын пудингийг тавьжээ. Лаазтай энэ амттаныг 1899 оны Зул сараар Өмнөд Африкт байлдаж байсан цэргийнхэнд илгээсэн 1000 ширхгийн нэг гэдэг.
Франц. 2019. XII сар

Тус оронд Тэтгэвэрийн системийг өөрчилсөн хуулийн эсрэг жагсаал найм дахь хоногтоо үргэлжилж байна. Зарим мэргэжлийн тэтгэвэрийн нэмэгдлийг хассан нь эсэргүүцэр шалтгаан болжээ.
Герман. 2019. XII сар

Амьтны эрхийг хамгаалах PETA байгууллагынхан Эрфурт хотноо үхрийн толгойн баримлыг тавьж амьтны эрхийн төлөөх жагсаалдаа сүр оруулжээ.
АНУ. 2019. XII сар

Нью-Йорк хотноо Жерси-ситийн кошерын дэлгүүрт гарсан буудалцаанд амь үрэгдэгчдийн нэгийг оршуулах ёслол явагдлаа.
Энэтхэг. 2019. XII сар

Калькутта хотын гар урлаач Зул сарын баярын чимэг хийж байгаа нь.
Тайланд. 2019. XII сар

Хаан X Рама титэмлэх ёслолын төгсгөлийн арга хэмжээний үеэр.
Их Британи. 2019. XII сар

Ерөнхий сайд нохойтойгоо хамт санал өгөхөөр иржээ. Ээлжит бус сонгуульд Борис Жонсоны консерватив нам 368 суудал аван парламентын олонх болж чадлаа.
ОХУ. 2019. XII сар

"Внуково" нисэх буудалд нислэгийн аюулгүй байдлын төлөвлөгөөт сургуулилалт явагдлаа.
Франц. 2019. XII сар

Парисчууд тээврийн хэрэгслийн ажилтнууд ажил хаяж байгаа учраас унадаг дугуйд шилжжээ.
Бразили. 2019. XII сар

Усан борооны улмаас нийлэл дэх зам нь цөмрөн эвдэрчээ.
Ватикан. 2019. XII сар

Ромын хамба Франциск долоо хоногийн ээлжит мөргөлөө хийлээ.
ОХУ. 2019. XII сар

Москва хотын мэр агсан Юрий Лужков 83 насандаа таалал төгсчээ. Талийгаачийн дурсгалын дэвтэрт гашуудлаа бичиж байгаа цэргийн албан хаагч.
Аргентин. 2019. XII сар

Буэнос-Айрест шинэ Ерөнхийлөгч Альберто Фернандесийн тангараг өргөх ёслол болов. Экс ерөнхийлөгч Кристина Фернандес де Киршнер одоо дэд ерөнхийлөгч болжээ.
Австрали. 2019. XII сар

Сидней хотноо ойн түймэртэй тэмцэж чадахгүй байгаа Засгийн газрын эсрэг жагсаал болов. Сүүлийн өдрүүдэд Квинсленд, Шинэ Өмнөд Уэльс мужид түймэрт гурван хүн үрэгджээ.