Нийслэлийн зургаан цэгт агаар цэвэр байна

Улаанбаатар хотын хэмжээнд агаарын чанарыг хянах 15 харуул ажиллаж байгаа бөгөөд 15 минут тутамд 3-6 үзүүлэлтийг хэмжиж, Agaar.mn цахим хуудсаар тасралтгүй мэдээлж байгаа. 

Тэгвэл Agaar.mn цахим хуудсанд мэдээлснээр өнөөдөр 08.30 минутын байдлаар нийслэлийн Толгойт, Баянхошуу, Ниэсх зэрэг нийслэлийн зургаан цэгт агаар цэвэр байна. Харин МҮОНРТ орчимд агаар бага бохирдолтой, 100 айл, нэгдүгээр хороолол, Баруун дөрвөн зам, Мишээл экспо орчмын агаар хэвийн гарчээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)