Дэлхийн миссээр Ямайкийн гоо бүсгүй Тони-Энн Сингх тодорчээ

“Дэлхийн мисс-2019”-ийн финалын шатны шалгаруулалт Их Британи улсын Лондон хотноо боллоо. Дэлхийн миссээр Ямайкийн гоо бүсгүй Тони-Энн Сингх тодорч, титмийн эзэн болсон байна. Дэд байрт Францын гоо бүсгүй Офели Мезино, гуравдугаар байрт Энэтхэгийн гоо бүсгүй Суман Ратансингх Рао нар шалгарчээ.

Дэлхийн гоо бүсгүйн титмийн шинэ эзэн 23 настай бөгөөд АНУ-ын Флоридагийн их сургуульд сэтгэл зүй, феминологийн чиглэлээр суралцдаг аж. Тэрбээр хоол хийх, сайн дурын ажил явуулах, влог хөтлөх, дуулах зэрэг хоббитой байна.

Финалын шатны шалгаруулалт хэд, хэдэн хэсэгтэй байсан бөгөөд шүүгчид эцсийн шатанд тунаж үлдсэн 40 гоо бүсгүйгээс шилдэг 12-ыг нь шалгаруулж, дараа нь шилдэг тавыг нь нэрлэжээ. "Дэлхийн мисс-2019" тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй Үндэсний ялагч мисс М.Цэвэлмаагийн хувьд шинэ амжилтыг тогтоов.

Түүний санаачилсан элэгний өвчлөлийн эсрэг "Эрүүл Монгол–Эрүүл Дэлхий" төсөл “Зорилго бүхий гоо сайхны’ шалгуурт анх удаа шилдэг 10-т багтсан нь  онцлох амжилтын нэг юм.

Мисс М.Цэвэлмаа дэлхийн 130 орны гоо бүсгүйчүүдтэй өрсөлдөн "Авьяас" номинацад топ зургаа, "Head to head challenge Group" дөрвөн ялагчийн нэг, "Multimedia" төрлийн топ гуравт, "Зорилго бүхий гоо сайхан" топ 10 гэсэн амжилтуудыг үзүүлэн Монгол Улсын амжилтыг шинэчлэн тогтоолоо.

Дэлхийн гоо бүсгүй шалгаруулах дараагийн тэмцээн Тайланд улсад болно.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)

  1. Болж дээ нэг маань ч гэсэн дэлхийн тавцан дээр гараад ирлээ....

    0 0 Хариу бичих
  2. Yordoison hudulguun muutai guliisun tsaraitai nuurnii baysgalangui hiimel budmal yumnuudyg ilgeegeed bhaar yaj amjilt gargahyn?!. Jil bvr l nuruu undur baival bolchino geed demii yumand naidaad hairan mungu tsatsaad bhiin orond ogt oroltsohgui baival zuitei. Ene tom tsemtseenii chin shuugchid mash gyarhai humuus l bgashdee. Yag yasny turulhiin goo uzesgeleng l haij bga. Terend n odoo uyeiin hiimel erhiin teneg bolson medleggui zalhuu hooson tolgoitoi mongol ohid tentsehguishdee!!!. Daraa jilees tgj hun negent tebtsehgui hun amitan ilgeej demii yumand naidaj bhaar yaduu mongol zugeer ter hairan munguu uur busad heregtei yumand zartsuulbal taarna!

    3 0 Хариу бичих
  3. Ene hvvhnii goo saihan neg l haragdahgvi haw har l ym bnshd

    0 1 Хариу бичих
  4. Энэ удаагийн монгол хүүхэн шулмас төрхтэй л юм байсан яаж ч яваад ийм тэмцээнд улсын нэр гутаагаад ороод явдаг юм бүү мэд

    1 1 Хариу бичих
  5. МАНАЙ БҮСГҮЙЧҮҮД ЯАГААД ИЙМ ТОМ ТЭМЦЭЭНД ЭХНИЙ 10 т ОРЖ ЧАДДАГГҮЙ ВЭ ? 1- рт боловсрол, хэл төгс биш сурсан 2 т биеээ авч явах гоо зүйн мэдлэг хэрэгжилт дунд 3- т хурдан сэтгэх идэвхитэй сэргэлэн байдал дутмаг биеийн ерөнхий хөгжил дутсанаас болдог БАЙХАА даа...

    4 0 Хариу бичих
  6. Bas l atsd orj

    1 0 Хариу бичих