Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд гаднын улс орнуудад хөдөлмөр эрхэлдэг Умард Солонгосын 23 мянган иргэнийг албадан буцаасан байна.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл 2017 оны 12-р сард гадаадад ажилладаг Умард Солонгосын бүх иргэдийг энэ оны сүүл гэхэд нутаг буцаах шийдвэр гаргасан юм. Ингэснээр цөмийн хөтөлбөрийг санхүүжүүлж болзошгүй гадаад вальютын урсгалыг хаах ажээ. Солонгосын засгийн газар гадаадад хөдөлмөр эрхэлж буй 100 мянга орчим ажилчнаас жилдээ 500 гаруй сая доллар олдог гэж судлаачид үздэг юм.

НҮБ-ын хоригийн дагуу Орос 2017 онд 30 мянга, 2018 онд 11 мянган ажилтныг нутаг буцаасан байна. Мөн Кувейт улс Хойд Солонгосын ажиллах хүчний тал хувь буюу 904 иргэн, Катар 2500 мянган хүнийг нутаг буцаажээ.