Монгол Улс дулааны аргаар боловсруулсан махны үйлдвэрлэлээ нэмэхээр ажиллаж байна. Одоогоор Монгол Улс хүн амын хэрэгцээнд нийлүүлж байгаа махныхаа 10 хувийг л дулааны аргаар боловсруулдаг байна. Үүнийг ирэх он гэхэд 30 хувьд хүргэх бодлогыг салбар яамнаас барьж байгаа аж. Түүнчлэн 2021-2025 оны хооронд дээрх хэмжээгээ 50 хувь болгох гэнэ.

Энэ нь “Тогтвортой хөгжлийн зорилт 2030”-ын хүрээнд хийж буй ажлын нэг юм байна.

Дашрамд дурдахад, Монгол Улс ирэх онд 20 мянган тонн дулааны аргаар боловсруулсан мах экспортлохоор төлөвлөөд буй.