Хууль бусаар хил зөрчсөн цагаачдаас үр хүүхдийг нь хүчээр салгасан үйлдлийг Ардчилсан намаас хүчтэй шүүмжилж Ерөнхийлөгч Дональд Трампын харгис хэрцгийг гайхдаг. Гэтэл Цагаан ордны эзэн цагаачдын хууль бус урсгалыг хаана гэсэн сонгуулийн амлалтаа биелүүлэхэд нэн ойртжээ.

АНУ-ын Хилийн албаны мэдээгээр, арваннэгдүгээр сард хууль бусаар хил зөрчсөн 33510 хүнийг саатуулсан байна. Энэхүү үзүүлэлт зургаан сарын турш буурч байгаа юм. Өнгөрсөн тавдугаар сард 13 жилийн хугацаанд хамгийн бага буюу 132 мянган баривчилгаа бүртгэж байв. Яагаад? Цагаачид АНУ-д нэвтрэхээсээ татгалзлаа гэж үү?  Үгүй юм. Зүгээр л Трамп тэдний америк мөрөөдлийг бодит болоход саад болж байна. "Энэ бол Төв Америкийн орнуудаас хууль бусаар хилээр нэвтрэх гэсэн төгсгөлгүй урсгалд саад тавьж буй Ерөнхийлөгчийн стратегийн шууд үр дүн” гэж Хилийн албаны комиссарын үүрэг гүйцэтгэгч Марк Морган хэллээ.