Агаарын тээврийн ачаа тээвэрлэлтийн орлого энэ оны эхний 11 сарын байдлаар өмнөх ониой харьцуулахал 14.2 хувиар өсжээ. Оны эхний 11 сард агаарын тээврээр тээсэн ачаа 5.3 мянган тонн болж өмнөх оны мөн үеэс 0.6 хувиар өссөн байна.
Мөн дотоодод тээсэн ачаа өмнөх оны мөн үеэс 22.8 хувиар буурч олон улсад тээсэн ачаа 1.1 хувиар өссөн бөгөөд салбарын орлого 468.6 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 14.2 хувиар өсчээ.
Энэ оны 11 сарын байдлаар агаарын тээврээр давхардсан тоогоор 1.5 сая хүн зорчсон нь өмнөх оны мөн үеэс 14.4 хувиар, орон нутагт зорчигчийн тоо 8.9 хувиар өссөн байна. Үүнээс Даланзадгад чиглэлийн зорчигчид 4.1 дахин, Овоот чиглэлийн зорчигчид 51.4 хувь, Алтай чиглэлийн зорчигчид 56.9 хувиар өссөн нь нөлөөлсөн гэж үзэж байгаа аж.
Харин олон улсад зорчигчид оны эхний 11 сард 1.1 сая хүн болж өссөн байна. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 16.4 хувиар өссөн байна. Өсөлтийг задалж үзвэл
Улаанбаатар-Хайлаар чиглэлийн зорчигчид 4.9 дахин, Улаанбаатар-Эрээн чиглэлийн зорчигчид 3 дахин, Улаанбаатар-Улаан-Үүд чиглэлийн зорчигчид 58.9 хувь, Улаанбаатар-Москва-Берлин чиглэлийн зорчигчид 39 хувь, Улаанбаатар-Сөүл чиглэлийн зорчигчид 6.6 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ